“Сүхбаатар хороолол” төсөл
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр “Д” хэсэгчилсэн талбарт хэрэгжүүлж буй “СҮХБААТАР ХОРООЛОЛ” төсөл

Хөрсөн бүрхэвчинд үзүүлэх эерэг нөлөөлөл

Төслийн талбайн цэвэрлэгээний үеийн нөхөн жорлонгийн тоо хэмжээ

Ногоон байгууламж төлөвлөлт

Төсөлд Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт тохиромжтой гоо зүй, ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг хангасан, бичил уур амьсгалын тааламжтай орчинг бий болгох зорилготой нийт 10.2 га талбайд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Мөн одоо байгаа Жанжин клуб орчмыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар тооцсон. Ногоон байгууламжийг төлөвлөхдөө нийтийн хэрэгцээний, тусгай болон хязгаарлагдмал зориулалтын гэж 3 ангилана. Орон сууцны хорооллын нийт талбайн 30% нь ногоон байгууламж байна.

Төсөл хэрэгжисэнээр гарах үр дүн

Сүхбаатар хорооллын орон сууцны төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын шинэчлэл зохион байгуулж орон сууцжуулах бөгөөд инженерийн төвлөрсөн хангамжтай дунд сургууль 1, хүүхдийн цэцэрлэг 2 ширхэг, өрхийн эмнэлэг, 16 давхар орон сууц болон худалдаа үйлчилгээний барилгууд байхаар төлөвлөсөн. Сүхбаатар хорооллын зүүн талд цаашид нийслэлийн зүүн бүсийн хүн амын өсөн нэмэгдэх хандлага, хүн амын эрүүл мэнд, спортын өдөр тутмын хэрэгцээ шаардлага, чийрэгжүүлэх, бие бялдрыг эрүүл болгох үүднээс жилийн турш тогтмол явуулах тохилог орчныг бүрдүүлэх зорилготойгоор амралт зугаалгын бүс Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр хадгалж улмаар орчин үеийн шаардлагад нийцүүлж тохижуулахаар тооцсон.