“Мөнгөн тулга цамхаг” ХХК

“Мөнгөн тулга цамхаг” ХХК нь барилга угсралт, барилгын зураг төсөл, барилгын менежмент, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Бид Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлж, чанартай хийцлэл, зөв төлөвлөлт бүхий олон бүтээн байгуулалтыг бий болгох зорилгоор 2011 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш барилга угсралтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулан одоогийн байдлаар 40 орчим барилга байгууламжид ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Бид өнгөрсөн хугацаанд гадаад болон дотоодын чадвар туршлагатай инженер техникийн багтай хамтран ажиллаж, тэднээс шинэ туршлагыг өөрийн компанидаа нэвтрүүлэн, гэрээт төслүүдээ амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өгөөд байна. Одоогоор Мөнгөн Тулга Цамхаг ХХК нь 80-15 гаруй үндсэн болон гэрээт ажиллагсадтай ба компанийн нийт ажиллагсдын 60 орчим хувь нь барилгын мэргэжилтэй, барилгын салбартаа 10-аас дээш жил ажилласан туршлагатай хамт олон юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter